Иргэдийн оролцоог бүхий л түвшинд ханган, ил тод, эргэх холбоотой цахим парламентийг бэхжүүлэх зорилготой “D-Parliament”-д иргэн Б.Мөнгөнхишиг утааны асуудлаар сонсгол хийх өргөдлийг арваннэгдүгээр сарын 25-нд гаргажээ. Уг өргөдөлд өнөөдрийн 11:35 цагийн байдлаар 1283 хүн саналаа өгсөн бөгөөд өргөдлийн хугацаа дуусахад 23 өдөр үлдсэн байна.
Тэгвэл, D парламентаар 33.000 иргэн санал хүсэлтээ ирүүлсэн тохиолдолд тухайн иргэдийн ирүүлсэн тодорхой асуудалд ажлын хэсэг байгуулах, 70.000 мянга болон түүнээс доош иргэд дэмжсэн бол хяналт шалгалтын хуулийн дагуу хяналт шалгалтын түр хороо байгуулж асуудлыг хэлэлцэх төслийг санаачлах, 100 мянга болон түүнээс дээш хүн дэмжсэн тохиолдолд УИХ болон бусад шийдвэрийг хэлэлцэх ёстой юм байна.