Г.Дамдинням: Сайд нь эргэн тойрны хүмүүстээ мөнгө тараагаад сууж байдаг яам байна

Г.Дамдинням: Сайд нь эргэн тойрны хүмүүстээ мөнгө тараагаад сууж байдаг яам байна

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2024.12.04/ хуралдаанаар Байнгын хорооны тогтоолын төсөл /Аудитын сэдэв батлах тухай/ асуудлыг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням " Төрийн сангуудын мөнгийг ярих хэрэгтэй байна. Ялангуяа Хөдөө аж, ахуйн яам гэж халамжийн яам байна. Том, том нэртэй төсөл хэрэгжүүлдэг. Энэ төсөл хөтөлбөрийнх нь төсөв багц дүнгээр орж ирдэг. Орж ирсэн төсвүүдэд нь аудитын байгууллага шалгалт хийсэн үү. Сайд нь эргэн тойрны хүмүүстээ мөнгө тараагаад сууж байдаг сангууд байна. Хөдөө аж, ахуйг дэмжих санд аудитын шалгалт хиймээр байна. Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн тал мөнгийг  ганцхан компани хамаарал бүхий этгээддээ цуглуулсан асуудал яригдаж байсан шүү дээ. Татвар төлөгчдийн мөнгө арилжааны банк руу орсон үйл явцыг шалгачихмаар байна. Чингис хаан банкнаас нийгмийн даатгалын сангийн 95.3 тэрбум төгрөгийг авч чадахгүй байна. Үйл ажиллагаа нь доголдсон байхад л нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын сангаас мөнгө хийгээд байдаг байсан" гэсэн юм. 

Аудитын ерөнхий газрын дарга Д.Загджав " Төрийн сангуудын үйл ажиллагаанд аудит хийхгүй бол болохгүй байгаа. Манайд бол аудит хийдэггүй" гэсэн юм. 

ВИДЕО: 




Улаанбаатарт 10 градус хүйтэн байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө