Манай улс анх 1994 онд Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуультай болсон. Үүнээс хойш 11 жилийн дараа буюу 2005 онд тус хуульд өөрчлөлт оруулж, тодорхой 31 заалтыг өөрчилсөн байдаг. Энэ өөрчлөлтийг хийгээд даруй 20 жил болсон ч дахин өөрчилж, шинэчлээгүй. Өөрөөр хэлбэл, жагсаал, цуглааны тоо эрс нэмэгдэж, хэлбэр нь өөрчлөгдөж буй ч түүнийг зохицуулдаг хууль аль 20 жилийн өмнөхдөө гацсан гэсэн үг юм.
Тиймээс энэ удаагийн парламент нь Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаар ахлуулан байгуулсан байгаа юм. Тэгвэл “Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлгийг өнөөдөр 14.00 цагт /2024.12.04/ Төрийн ордонд зохион байгуулахаар болжээ. Тус хуульд өөрчлөлт оруулахын тулд нийгмийн бүхий л төлөөллөөс санал авч байгаа юм. Энэ удаа тус хуулийн нэрийг өөрчлөх, жагсаал хийхдээ тухайн засаг захиргааны удирдлагаас зөвшөөрөл авдаггүй болох гэх мэт гол өөрчлөлтийг хийхээр ярилцаж буй билээ.
Энэ талаарх өмнөх бичвэрийг ЭНД дарж уншина уу.