Багануурын 50 мвт-ын батарей хуримтлуурын станцыг туршилтаар ажиллуулж эхэлжээ

Багануурын 50 мвт-ын батарей хуримтлуурын станцыг туршилтаар ажиллуулж эхэлжээ

Нийслэлийн Багануур дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт “Багануур” цахилгаан түгээх дэд станцыг түшиглэн 5 га талбайд 50 мв/200мв.ц-ын хүчин чадалтай батарей хуримтлуурын станцыг барьсан.

Тэгвэл энэхүү батарей хуримтлуурын станц туршилтаар ажиллаж эхэлсэн талаар Хотын парга Х.Нямбаатар мэдээллээ. Улмаар улсын комисс ажиллуулах хүсэлтээ холбогдох байгууллагад хүргүүлсэн бөгөөд комисс ажилласны дараа ашиглалтад өгөх аж. Товчхондоо уг станц ашиглалтад орсноор шөнийн цагт үйлдвэрлэсэн илүүдэл эрчим хүчийг хураагаад, оргил ачааллын үед төвийн системд буцаан нийлүүлэх юм.