БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас өнөөдөр /2024.12.03/ 23.20 цагт цахим хуудаснаа дараах анхааруулга мэдээллийг гаргажээ.
Тус мэдэгдэлд:
"БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль 2024 оны 12 дугаар сарын 3-ны 22:15 цагийн үед “Онцгой байдал” зарлалаа. Онцгой байдал зарласантай холбогдуулан БНСУ-д оршин сууж байгаа иргэд Та бүхэн:
- Хүлээцтэй, тайван байх
- Аль болох гадуур явахгүй байх
- Монгол Улсын иргэдтэй холбоотой мэдээлэл байгаа тохиолдолд ЭСЯ-ны шуурхай утас 010-9595-3464 дугаарт яаралтай холбогдоно уу" гэжээ.