СХД, 33-р хорооны 12-36 тоотод оршин суудаг, тус дүүргийн 122-р сургуулийн 11в ангийн сурагч Б.Оюунцэцэг нь энэ сарын 21-ны өдрийн өглөө хичээлдээ явахаар гараад сураггүй алга болсон тухай мэдээллийг цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Улмаар цагдаагийн байгууллагаас охиныг эрэн хайж байсан юм. Тэгвэл хуулийн байгууллагаас охины явсан газар, маршрутыг тогтоох ажлыг зохион байгуулж тухайн охиныг олж ар гэрт нь хүлээлгэн өгчээ.