Монгол оюутнууд мэс заслын олон улсын олимпиадад гуравдугаар байр эзэлжээ

Монгол оюутнууд мэс заслын олон улсын олимпиадад гуравдугаар байр эзэлжээ

2019 оноос Казахстан Улсад Анагаахын оюутнуудын дунд олон салбар чиглэлээр зохион байгуулагдаж эхэлсэн Олон улсын олимпиад 4 дэхь удаагаа зохион байгуулагдлаа.

Хоёр хоногийн турш таван улсын 13 баг, 400 гаруй оюутан өрсөлдсөн уг олимпиадад манай улсаас оролцсон 10 оюутан, хоёр эмч багийн нийлбэр дүнгээр гуравдугаар байранд шалгарчээ. Олимпиадад оролцогчид мэс заслын 11 төрөл, 15 даалгаврыг гүйцэтгэж өрсөлдсөнөөс монгол оюутнууд долоон төрөлд нь байр эзэлсэн байна.

Тухайлбал, пластик мэс засал, хэвлийн хөндийн мэс засал, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын төрөлд тус тус дэд байр, мөн бүдүүн шулуун гэдэсний мэс засал, гэмтлийн мэс засал, хэвлийн хөндийн дурангийн мэс заслын төрөлд тус бүр хүрэл медаль хүртсэн байна. 




Улаанбаатарт 10 градус хүйтэн байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө