Р.Саруултөгс: УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нүүрсний машинтай гэх 50 сэтгүүлчийнхээ нэрийг одоо хүртэл зарлаагүй

Р.Саруултөгс: УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нүүрсний машинтай гэх 50 сэтгүүлчийнхээ нэрийг одоо хүртэл зарлаагүй

Өнөөдөр буюу /2024.12.03/-ны өдөр Eren.mn сайтын сэтгүүлч Р.Саруултөгс, МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар нар мэдээлэл хийлээ.

Тэд сэтгүүлзүйн хараат бус байдалд халдах, ажил үүргээ гүйцэтгэсэн сэтгүүлчийг гүтгэх, нэр төр алдар хүндийг нь гутаах үйлдлийг удаа дараа гаргасан эрх мэдэлтнийг хуулийн байгууллагад шалгуулна гэсэн юм. Тухайлбал, "Хуульзүйн сайд асан Б.Энхбаяр өөрийнх нь талаар мэдээлэл бэлтгэсэн “Eren.mn” сайтын сэтгүүлч Р.Саруултөгсийг твиттер хуудастаа худал мэдээлэл тараасан гэж удаа дараа гүтгэсэн" гэв. 

-СЭТГҮҮЛЧДИЙН НЭР ТӨР УЛСТӨРЧДӨӨС БОЛЖ ШАЛААР НЭГ УНАСАН-

Энэ талаар сэтгүүлч Р.Саруултөгс ярихдаа "УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Лхагвын тойм" нэвтрүүлэгт орохдоо 50 сэтгүүлч нүүрсний машинтай гэж ярьж, нийгэмд сенсааци тарьж, олон нийтийг сэтгүүлчдийн эсрэг турхирсан. Өнөөг хүртэл тэр 50 сэтгүүлчээ зарлаагүй байна. Надад гэхэд нэг ч нүүрсний машин байхгүй. Сэтгүүлч Н.Өнөрцэцэг УИХ-ын танхимд Б.Энхбаяраар нүүрсний машинтай гэж цоллуулсан. Үүний шалтгаан нь сэтгүүлч Н.Өнөрцэцэг Б.Энхбаярын боловсролын зээлийн сангийн асуудлыг нь хөндсөн учраас тэгж зарласан. Өнөөдөр манай сайт түүнийг сонгуулийн мөнгөө хятадаас босгосон гэдгийг мэдээлснийхээ төлөө би Б.Энхбаярт "шантаажчин", "нүүрсчин" гэж гүтгүүлж байна. Сэтгүүлчдийн нэр төр улстөрчдөөс болж шалаар нэг унасан. Тиймээс бид тэмцэх хэрэгтэй" гэсэн юм. 




Улаанбаатарт 10 градус хүйтэн байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө