Өчигдөр /2024.12.03/ хоёр ч машин мөсөнд цөмөрч суусан байна. Онцгой байдлын газрын мэдээлснээр Орхон аймгийн Жаргалант сумын “Даршид”-ын голын мөс цөмөрч 2 зорчигчтой суудлын автомашин суусан тухай дуудлагыг өчигдөр шөнийн 22:32 цагт Онцгой байдлын газарт ирүүлжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Н /36 настай, эрэгтэй/-ийн “Toyota Corolla Fielder” загварын суудлын автомашин голын мөсөнд цөмөрч суусан байсныг татан гаргаж, Жаргалант сумын хэсэгт хүлээлгэн өгсөн байна. Мөн Ховд аймгийн Манхан сумын “Хар Ус” нуурын мөс цөмөрч 3 зорчигчтой бага оврын ачааны автомашин суусан тухай дуудлагыг 12.02-ны өдрийн 11:40 цагт ирүүлжээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн “Hyundai Porter” загварын бага оврын ачааны автомашин “Хар Ус” нуурын эргээс 500 метрийн зайд мөс цөмөрч суусан байсныг татан гаргажээ.