Япон улс нь "Official Security Assistance” цэргийн тусламжийн хөтөлбөрийнхөө төсвийг нэг жилийн өмнөх хоёр тэрбум иентэй харьцуулахад таван тэрбум иен (33 сая доллар) болгон нэмэгдүүлсэн талаараа мэдээллээ.
Түүнчлэн, Японы аюулгүй байдлын албан ёсны тусламжинд Филиппин, Индонез, Монгол, Жибути зэрэг улс багтаж буй талаар Батлан хамгаалах яам нь даваа гарагт онцолжээ.
Японы Батлан хамгаалах яамны албан тушаалтан "Бид одоогоор Японы Засгийн газар болон эдгээр орнуудын Засгийн газартай хяналт, тандалт зэрэг аюулгүй байдлын чадавхийг сайжруулахад хувь нэмрээ оруулах тоног төхөөрөмжөөр хангах зорилгоор хэлэлцээг эцэслэх шатандаа байна. Уг процедурыг дуусгасны дараа гарын үсэг зурах, тэмдэглэл солилцох " гэсэн байна. Эдгээр улсад санал болгож буй тоног төхөөрөмжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ч тэдгээрт эргүүлийн хөлөг онгоц зэрэг багтаж магадгүй гэнэ. Үүний дараа Филиппин, Малайз, Фижи, Бангладеш улсад мөн тоног төхөөрөмж нийлүүлэх аж. Японы 2022 оны Үндэсний аюулгүй байдлын шинэчилсэн стратегид анх зарласан OSA тогтолцоо нь ихэвчлэн Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь түнш орнуудад зээл гэхээсээ буцалтгүй тусламж хэлбэрээр тоног төхөөрөмж, хангамж, дэд бүтцийн хөгжлийн тусламж үзүүлэх зорилготой юм.
Японы Засгийн газрын хөгжлийн ижил чиг баримжаатай орнуудын батлан хамгаалах салбарт үзүүлдэг “Official Security Assistance” хөтөлбөрийн зорилго нь эдгээр үндэстний аюулгүй байдал, урьдчилан сэргийлэх чадавхийг бэхжүүлэх, бүс нутгийн батлан хамгаалах цогц бүтцийг бэхжүүлэх, Японы аюулгүй байдлын илүү таатай орчинг бүрдүүлэх зорилготой юм. Тус хөтөлбөр нь Хятадын өсөн нэмэгдэж буй цэргийн хүч чадлыг тэнцвэржүүлэх, аюулгүй байдлын түншүүдтэй хамтрах зорилготой гэдгийг тус улсаас мэдэгддэг юм.
Эх сурвалж: Japantimes..co.jp