БНСУ-д коронавирусийн 476 тохиолдол шинээр бүртгэгджээ

БНСУ-д коронавирусийн 476 тохиолдол шинээр бүртгэгджээ

Сүүлийн 24 цагийн дотор БНСУ-д коронавирусийн 476 тохиолдол бүртгэгдэн нийт халдвар авсан хүний тоо 4212 болжээ. Үүнээс 377 тохиолдол нь Тэгү хотод, 68 нь Тэгү хоттой хил залгаа орших Гёнбук хотод бүртгэгдсэн байна. Одоогоор тус улсад 22 хүн нас барж, 31 хүн эдгэрээд байна.

Мөн БНХАУ-д шинээр 202 тохиолдол бүртгэгдсэн бол, Италид 566, Иранд 385, Германд 51 тохиолдол тус, тус бүртгэгжээ. Харин Япон улсад 15 тохиолдол бүртгэгдэн халдварын тархалт тогтворжих төлөвтэй байна.

Мөн өчигдөр/2020.03.01/ шинээр Армян, Латин Америкийн Доминикан улсуудад халдвар авсан анхны тохиолдол бүртгэгджээ. Одоогоор БНХАУ-аас бусад улсад уг халдвараар нийт 66 хүн нас бараад байна.

Эх сурвалж: Koreatimes