4.1 тэрбум төгрөг залилах гэж байсан этгээдийг таслан зогсоож баривчиллаа

4.1 тэрбум төгрөг залилах гэж байсан этгээдийг таслан зогсоож баривчиллаа

Налайх дүүргийн нутаг дэвсгэрт 140 айлын хаус хорооллын төсөл хэрэгжүүлж байна хэмээн иргэдийг залилах зорилгоор урьдаас тохиролцон залилах гэмт хэрэг үйлдэх гэж байсан иргэдийг цагдаагийн албан хаагчид Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчиллаа. 

Тус этгээд нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.3.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдаж, мөрдөн байцаалтын хэрэгт шалгагдаж байх үедээ 2024 онд оргон зайлсан байна. 

Яллагдагч Д нь "Хаус 1020",  "Арвижих виллаж", "Сүмбэр хаус капитал" зэрэг цахим хуудсыг хөгжүүлж, хаус хорооллын төслийн зураг, шторк, танилцуулга зэргийг хиймэл оюун ухаан ашиглан бүтээлгэж бусдад сурталчлан залилдаг байсан нь тогтоогдсон байна. Энэхүү этгээд урьдчилсан байдлаар орон сууцны залилах хэрэгтэй холбоотой 500 сая төгрөгийг нийт 11 иргэнээс залилж авсан байна. Цаашлаад 120 иргэнээс 3.6 тэрбум төгрөгөөр орон сууцны захиалгын гэрээ байгуулж иргэдийг залилах гэмт хэрэг үйлдэхээр бэлтэж байсныг Залилах гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эрүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагч нар Баянзүрх дүүргээс дайчлан баривчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан байна.