Энэ долоо хоногийн эхээр Японы зүүн бүсийг дайран өнгөрсөн Дужуан далайн шуурганы улмаас есөн хүн нас барсан байна. Тус шуурганы улмаас Токио бүс болон Канагава, Чиба мужид хүчтэй үерлэж, хөрсний гулгалт үүсжээ. Албаныхан мэдээлснээр хүчтэй үерлэсний дараа сураггүй болсон дөрвөн хүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Япон улсыг таваас аравдугаар сарын хооронд далайн шуурга дайран өнгөрдөг тул эдгээр саруудыг нэгтгэн шуурганы сар гэж нэрлэдэг юм. Дужуан шуурга нь энэ жилийн улирлын 25 дахь шуурга байжээ. Дужуан Япон улсын мөнгөн долоо хоногийн амралтын өдрүүдээр тохиож, Чиба мужид ихээхэн хохирол учруулсан байна. Тус мужид найм болон есдүгээр сард ихээхэн хэмжээний бороо орсон нь нөхцөл байдлыг дордуулсан юм. Дужуаны хүч суларсан тул Японы цаг уурын агентлаг мягмар гарагт /2026.09.22/ далайн шуурганы ангиллаас бууруулсан байна.