Н.Учрал  ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд нэр бүхий албан тушаалтнуудыг чөлөөлөх чиглэлийг өглөө

Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд нэр бүхий албан тушаалтнуудыг чөлөөлөх чиглэлийг өглөө

Ерөнхий сайд Н.Учрал шинээр томилогдсон ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө.

Тэрбээр "Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд Н.Учрал нэр нь дурдагдаж буй хууль, хяналтын байгууллагын албан тушаалтнуудыг чөлөөл гэсэн чиглэлийг өгсөн. Нэр бүхий албан тушаалтнуудыг өнөөдрийн дотор багтаад чөлөөл. Сүүлийн хоёр хоногт томилогдсон бүх албан тушаалтнуудыг чөлөөл. Дотоод аюулгүй байдал алдагдаж байна. Тиймээс та ашиг сонирхлын зөрчилгүй, төрийн албанд мэргэшсэн, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн албан хаагчдыг томилж, ХЗДХЯ-ны хэвийн ажиллагааг хангах хэрэгтэй. Бага ярьж ихийг хийе. Орон сууцны залилангийн асуудал, өөрийн санаачилсан хөрөнгө хураах хуулиа оруулж ирэх, цахим мөрийтэй тоглоомын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, ААН-үүдэд хүнд суртал гаргаад байгаа албан тушаалтнуудад хариуцлага тооц.  Иргэдийг торгодог, цагддаг төрийн албан хаагчдыг шат шатанд нь арга хэмжээ авахуул. Салбарт системийн хувьд бүхэлд нь харж шийдэх, цэвэрлэгээ хийж цогцоор нь харж ажиллахыг үүрэг болгож байна" хэмээлээ.  

ВИДЕО: