Залилангийн хэргээр интерполоор эрэн сурвалжилж байсан, "Хурд" группийн туслан гүйцэтгэгч компанийн захирал Д.Отгонбаярыг шилжүүлэн авчирч байна

Залилангийн хэргээр интерполоор эрэн сурвалжилж байсан, "Хурд" группийн туслан гүйцэтгэгч компанийн захирал Д.Отгонбаярыг шилжүүлэн авчирч байна

"Хурд" группийн туслан гүйцэтгэгч компанийн захирлаар ажиллаж байсан Дамжингийн Отгонбаярыг интерполоор эрэн сурвалжилж байсан билээ.

Тэгвэл Д.Отгонбаяр гэгчийг ОХУ-аас Алтанбулаг-Хиагтын хилийн боомтоор шилжүүлэн авах ажиллагааг өнөөдөр //2026.09.23/ зохион байгуулж, Улаанбаатар хот руу авчирч байгаа аж. Д.Отгонбаяр нь “Хурд” группын туслан гүйцэтгэгч компанийн захирлаар ажиллаж байхдаа тус группийн хэрэгжүүлсэн төслүүдээс орон сууц худалдаж өгнө хэмээн иргэдэд итгэл төрүүлж, их хэмжээний мөнгө залилсан хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа оргон зайлсан нэгэн юм. 

Тус этгээд нь эхнэр Э.Гэрэлмаагийн хамт дээрх гэмт хэргийг үйлдсэн гэх бөгөөд одоогийн байдлаар 20 орчим иргэн хохирч, 10 гаруй тэрбум төгрөгийн хохирол учирсан гэх мэдээлэл байна. Д.Отгонбаяр нь цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад 2014 оноос “Хурд” группын туслан гүйцэтгэгчээр ажиллаж эхэлсэн байна. Харин түүний эхнэр Э.Гэрэлмаа өмнө нь Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророор ажиллаж байсан бөгөөд залилангийн гэмт хэрэгт яллагдагчаар татагдан, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан арга хэмжээ авагдсан байдаг аж.