РОЙТЕРС: АНУ, Италийн нислэгээ зогсоож, Мексикийн аяллаа цуцлахаар ярьж буй бол Франц 40.000 гүйгчийн марафоныг цуцлав

РОЙТЕРС: АНУ, Италийн нислэгээ зогсоож, Мексикийн аяллаа цуцлахаар ярьж буй бол Франц 40.000 гүйгчийн марафоныг цуцлав

“Шинэ коронавирус буюу COVID-19-н халдвар дэлхий даяар хурдацтайгаар тархаж байгаа тул  бүх улс орнууд цугларалтыг хориглож, аялалыг хязгаарлаад байна” гэж Ройтерс агентлаг мэдээлжээ.

Өнгөрсөн Ням гарагт Өмнөд Солонгост сүмүүд хаагдсан хэдий ч итгэгчид олон нийтийн цугларалтад дахин орох гэж тэмцсэний улмаас 3636 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.

Харин хоёрдугаар сарын 29-нд АНУ-ын Вашингтон мужид 50 орчим насны эр уг өвчний улмаас нас барсан тухай дэлхий нийтэд мэдээлсэн. Албаны хүмүүсийн  мэдээлснээр гурван сэжигтэй тохиолдол илэрсэнээс хоёр нь вирусийн халдвар авсан нь батлагдсан байна. Энэхүү вирус нь Вашингтонд байрлах олон арван оршин суугчтай асрамжийн газартай холбоотой ажээ.

-АНУ-ЫН ИРГЭН КОРОНАВИРУСИЙН УЛМААС НАС БАРСАН НЬ
ТУС УЛСЫГ АЙДАСТ АВТУУЛЖ БАЙНА-

Европ, Ойрхи Дорнод, Америкийн удирдагчид томоохон цугларалтуудад хориг тавьж, шинэ коронавирусийн халдвар дэлхий даяар тархаж буй тул аялал жуулчлалын хязгаарлалтыг улам хатуу болгожээ.

“Ихэнх америкчууд өөрсдийгөө уг вирусийн халдварыг авахад эрсдэл багатай гэж үзэж байсан ч АНУ-д гарсан анхны нас баралтын дараа эрсдэл өндөр болсныг анхаарууллаа. Бид цаашид олон тохиолдол гарах болно гэдгийг мэдэж байна” гэж CNN-ийн дэд ерөнхийлөгч Майк Пенс хэллээ.

Бямба гаригт Цагаан ордонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “Итали, Өмнөд Солонгосоос ирсэн аялагч жуулчид нэмэлт үзлэгт хамрагдах болно. Мөн иргэдийг коронавирусийн халдвар гарсан бүс нутагт аялахгүй байхыг анхааруулсан” гэж хэлжээ.

АНУ, Мексиктэй өмнөд хилийн дагуух аяллаа хязгаарлаж магадгүй гэж албаны хүмүүс мэдэгдэв. Мөн энэхүү өвчний дэгдэлт нь дэлхий даяар нислэгийн хуваарийг алдагдуулж байгаа бөгөөд олон компаниуд үйлчилгээгээ түр зогсоож, өөрчилсөн байна. Бямба гарагийн хэвлэлийн бага хурлын дараа Цагаан ордон нисэх онгоцны компаниудтай уулзаж аяллын шинэ хязгаарлалтыг хэлэлцсэн байна.

“American Airlines Inc” бямба гарагийн орой АНУ-ын Италийн Милан руу нисэх бүх нислэгээ зогсоосон гэж мэдэгджээ.

-БЯМБА ГАРИГТ ЭКВАДОР УЛСАД АНХНЫ ТОХИОЛДОЛ
БҮРТГЭГДЛЭЭ-

Бямба гарагт Эквадорчууд анхны тохиолдолоо Мадридад аялсан эмэгтэйд мэдээлсэн бол Мексикт дөрвөн тохиолдол бүртгэгдсэн байна. Эдгээр дөрвөн хүн нь Италид аяласан хүмүүс байжээ.

-ФРАНЦ УЛС НЯМ ГАРИГТ БОЛОХ ГҮЙЛТИЙН
МАРАФОНЫГ ЦУЦАЛЛАА-

Одоогоор Франц улсад нийд 89 шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд вирусийн тархалтыг таслан зогсоохын тулд Франц улс Ням гарагт болох 40,000 гүйгчдийн хагас марафоныг цуцаллаа.

Мөн  Швейцарь улс 1000 гаруй хүнийг цуглуулахаар хүлээгдэж буй арга хэмжээнүүдийг хориглож байгаа гэж мэдэгдэв.

-ИТАЛИ УЛС СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙНХЭЭ ҮЙЛ АЖИЛЛАГААГ
ТҮР ЗОГСООВ-

Италийн хэд хэдэн зочид коронавирусийн халдвар авсны дараа Канарын арлуудад байрлах зочид буудалд 700 гаруй жуулчин хорио цээрийн дэглэмд үлджээ.

Итали улсын сургууль, цэцэрлэгүүд  хоёр долоо хоног дараалан үйл ажиллагаагаа зогсоохоор болсон байна. Тус улсад 1100 гаруй тохиолдол бүртгэгдэж, 29 хүн нас баржээ.

Шинжээчдийн зүгээс энэхүү дэгдэлт нь Италийн эмзэг эдийн засгийг дөрөв дэх хямралд оруулж болзошгүйг анхааруулж байна. Хойд хөршийн чинээлэг бизнес эрхлэгчид зогсож, зочид буудлууд цуцлалтын давалгааг зогсоов.

Иракад өвчний таван шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 13-т хүрчээ.  Катар улс эхний бямба гарагт Саудын Арабыг коронавирусийн тохиолдол гараагүй гэсэн цорын ганц муж улс болохыг зарлав. Персийн булангийн бусад орнуудад халдварын дийлэнх хэсэг нь Иранд очсон эсвэл тэнд байсан хүмүүстэй холбоо тогтоосон хүмүүстэй холбоотой байв.

Армени анхны халдвараа Ням гарагт хөрш Иранаас буцаж ирсэн иргэнийг халдвар авсан гэж мэдээллэв.Тегеран улс сургуулиудыг мягмар гараг хүртэл хаах тушаал гаргаж, их дээд сургуулиудыг хаах, концерт, спортын арга хэмжээнүүдийг хориглох хугацааг долоо хоногоор сунгалаа. Эрх баригчид эмнэлгийн болон асрамжийн газруудад очихыг хоригложээ. Учир нь тус улсад бүртгэгдсэн тохиолдлын тоо 600 орчим байна.

-ИРАН УЛСЫН ТОМООХОН АЛБАН ТУШААЛТНУУД КОРОНАВИРУСИЙН
ХАЛДВАР АВЧЭЭ-

Хоёрдугаар сарын 21-ний өдөр явуулсан санал асуулгаас сонгогдсон Ираны нэг хуульч бусад 40 гаруй ираны хамт өвчний улмаас нас барж, өндөр зэрэглэлийн хэд хэдэн албан тушаалтан уг вирусийн халдварыг авсан болох нь тогтоогджээ.

Азербайжан улс өнгөрсөн бямба гарагт коронавирусийн халдвар тархахаас сэргийлж Ирантай хилээ хоёр долоо хоног хаасан гэж мэдэгдэв. Иранд очсон хоёр Азербайжан иргэн халдвар авч, хорио цээрийн дэглэмд оржээ.

БНХАУ-аас гаралтай энэхүү тахал дэлхий даяар бараг 3000 хүний аминд хүрсэн гэж яамныхан мэдэгдээд байна.

Тайланд улс ням гарагт вирусийн улмаас нас барсан анхны тохиолдолоо мэдээлсэн бол Австралид Японы “Даймонд принцесс” аяллын хөлөг онгоцоор зорчсон иргэн  Перт хотод нас баржээ.