Куба улс дахь Монгол улсын Элчин Сайдын Яамнаас зохион байгуулсан Монгол, Кубын хооронд Дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо гэж Гадаад харилцааны яамнаас мэдээлсэн байна. Харин энэ тухай Монгол улсаас Куба улсад суугаа элчин сайд Ш.Батцэцэг өөрийн нүүр хуудастаа дэлгэрэнгүй мэдээлэл оруулсан байна.