БНСУ-д коронавирусийн 219 тохиолдол дахин нэмэгдэж нэг өдрийн дотор 813 тохиолдол бүртгэгдлээ

БНСУ-д коронавирусийн 219 тохиолдол дахин нэмэгдэж нэг өдрийн дотор 813 тохиолдол бүртгэгдлээ

Өнөөдөр /2020.02.29/-ийн 16:00 цагийн байдлаар БНСУ-д халдвар авсан хүний тоо 219 -өөр огцом нэмэгдэж нэг өдрийн хугацаанд 813 тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр нийт халдвар авсан хүний тоо 3150 д хүрээд байна.

Халдвар авсан хүний дийлэнх хувь нь Тэгү хотын оршин суугч байгаа юм. Мөн Сөүл хотод 74 тохиолдол бүртгэгджээ.

Одоогийн байдлаар нас барсан хүний тоо 17-д хүрсэн бол 28 хүн эдгэрээд байна. БНСУ-н Гадаад хэргийн яамны мэдээлснээр өнөөдөр өглөөний байдлаар дэлхийн 71 орон Солонгос улсад хилийн хориг болон хязгааралт тавьжээ.