Энэ оны эхний арван сарын байдлаар уул уурхай, олборлох салбарын борлуулалт 29 их наяд төгрөгт хүрчээ

Энэ оны эхний арван сарын байдлаар уул уурхай, олборлох салбарын борлуулалт 29 их наяд төгрөгт хүрчээ

Үндэсний статистикийн хороо энэ оны арван сарын нийгэм эдийн засгийн үзүүлэлтийг өчигдөр танилцуулсан. Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2024 оны эхний 10 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 26 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.9 их наяд төгрөгөөр өслөө.

Үүнд уул уурхай олборлолт 1.8 их наяд төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 121.6 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. Түүнчлэн гадаад зах зээлд 2024 оны эхний 10 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 30.7 их наяд төгрөгийн борлуулалт хийсний 29.9 их наяд нь уул уурхай, олборлох салбарын борлуулалт байна. Уул уурхайн бүтээгдэхүүний гадаад борлуулалтын 61.6 хувийг нүүрс олборлолтын салбар, 34.1 хувийг металлын хүдэр олборлолтын салбар, 3.1 хувийг газрын тос олборлолтын салбар, 1.2 хувийг бусад ашигт малтмал олборлолтын салбар эзэлж байна.