Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн төсөлд хориг тавих хугацаа энэ долоо хоногоор дуусгавар болно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн төсөлд хориг тавих хугацаа энэ долоо хоногоор дуусгавар болно

Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл олон нийтийн анхаарлыг татаж, шүүмжлэл дагуулж байсан ч УИХ-аар энэ сарын 8-ны өдөр баталсан.

Тэгвэл өнгөрсөн баасан гарагт буюу /2024.11.15/-ны өдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар эцсийн найруулгыг сонссон бөгөөд өнөөдөр ёсчилж, Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлсэн байна. Улмаар Ерөнхийлөгч тухайн төсвийн төсөлд хориг тавих эсэх нь хүлээлт үүсгээд буй.

Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих ба Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг Улсын Их Хурлаар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишүүний гуравны хоёр нь хүлээж аваагүй бол уг хууль, шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ" гэж хуульчилжээ.Өөрөөр хэлбэл, ажлын тав хоногт буюу энэ долоо хоногт багтаж, Ерөнхийлөгч төсвийн төсөлд хориг тавих эсэх нь тодорхой болно.