Вьетнам улсад гарсан коронавирусийн 16 тохиолдлыг “бүрэн эмчилсэн” гэж мэдэгдсэн нь эргэлзээ төрүүлж байна

Вьетнам улсад гарсан коронавирусийн 16 тохиолдлыг “бүрэн эмчилсэн” гэж мэдэгдсэн нь эргэлзээ төрүүлж байна

Өнөөдрийн байдлаар дэлхийн 52 оронд коронавирусийн халдвар тархаад байна. Халдвар БНХАУ-аас гадна БНСУ, Япон, Итали, Иранд хурдацтай тархаж байгаа ч ОХУ, Вьетнам, Энэтхэг, Египет, Бельги улсууд гарсан тохиолдыг бүрэн эмчилж чадсан гэж мэдэгдэж буй.

Гэвч БНХАУ-тай шууд хил залгаа оршдог Вьетнам улс нэгдүгээр сарын 22-ны өдрөөс хойш гарсан 16 тохиолдлыг есөн хоногийн дотор бүрэн эмчилсэн гэж мэдэгдсэн нь анхаарал татаж байгаа юм.

Учир нь ОХУ-д гэхэд л илэрсэн хоёр тохиолдлыг удаан хугацаанд эмчилж дууссан. Гэтэл 16 тохиолдлыг ийм хурдан хугацаанд бүрэн эдгээсэн явдалд хэд хэдэн орны эрүүл мэндийн байгууллага, эрдэмтэд эргэлзэж байгаагаа илэрхийлсэн байна.

Харин зарим эрдэмтэд Вьетнам улсад эрт илрүүлэг оношлогоог сайн хийсэн байж болох юм гэж тайлбарлаж байна. Халдвар авсан 16 хүний 12 нь залуу насны хүн байгаа нь  нас залуу, дархлаа сайтай хүмүүст энэ халдвар хөнгөн тусч байгаагийн нэг жишээ хэмээн Вьетнамын эрүүл мэндийн хамгаалах төвөөс мэдэгджээ.