Өмнөд Солонгос улсад коронавирусийн 256 тохиолдол шинээр бүртгэгджээ

Өмнөд Солонгос улсад коронавирусийн 256 тохиолдол шинээр бүртгэгджээ

Сүүлийн 24 цагийн байдлаар БНСУ-д коронавирусийн халдварын тоо  нэмэгдэж 256 тохиолдол шинээр бүртгэгдэж, нэг хүн нас баржээ. Нийт халдвар авсан хүмүүсийн дийлэнх нь Дэгү хотын оршин суугчид байгаа юм. Харин халдварын голомт Хубэй мужид 335 тохиолдол шинээр бүртгэгдэн, 44 хүн нас барсан байна. Мөн Италид 185, Иранд 106 шинэ тохиолдол  бүртгэгджээ.

Өчигдрийн байдлаар /2020.02.27/ дэлхийн 48 оронд халдвар тархсан байдалтай байсан ч Эстони, Дани, Недарланд, Сан-Марио улсуудад халдварын анхны тохиолдол бүртгэгдэн нийт 52 оронд халдвар тархсан байдалтай байна. Одоогоор Вьетнам, Энэтхэг, Орос, Непаль улсууд гарсан халдварыг бүрэн эдгээгээд байна. Нийт эдгэрсэн хүмүүсийг хасвал халдвар гарсан  52 оронд 46 800 хүн эмчлэгдэж байна.