Допинг илэрсэн Б.Чинзоригийн "Ханжоу 2022" наадмаас хүртсэн бүх амжилтыг нь цуцалж, медаль, шагнал, оноог нь хураан авчээ

Допинг илэрсэн Б.Чинзоригийн "Ханжоу 2022" наадмаас хүртсэн бүх амжилтыг нь цуцалж, медаль, шагнал, оноог нь хураан авчээ

БНХАУ-ын Үндэсний олимпын хороо болон “Ханжоу 2022” Азийн наадмыг зохион байгуулах хорооны саналаар “Харбин 2025” Азийн IX өвлийн наадмыг 2025 оны хоёрдугаар сарын 7-14 /2025.02.07-14/-нд зохион байгуулахаар болсон билээ.

Тус наадамд манай улсаас тэшүүр, шорт трейк, уран гулгалт, хоккей, керлинг, цана, уулын цана, снөүборд, биатлоны төрөлд нийт 70 гаруй тамирчид оролцох юм. Үүнтэй холбоотойгоор Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллага тамирчдаас допингийн шинжилгээ авч эхэлсэн гэдгийг эх сурвалж мэдээллээ. Учир нь БНХАУ-ын Ханжоу хотод болсон "Ханжоу 2022" Азийн зуны спортын наадмаас алтан медаль хүртсэн Б.Чинзоригоос s1 бүлгийн анаболик стериод болох метандионы метаболит илэрч, энэ нь асуудал дагуулсан байдаг.

Тэгвэл "Ханжоу 2022" наадмаас алтан медаль хүртсэн Б.Чинзоригоос допинг илэрсэн нь батлагдсан тул Азийн Олимпын Хорооноос Б.Чинзоригийн "Ханжоу 2022" наадмаас хүртсэн бүх амжилтыг нь цуцалсан байна.

Тодруулбал,  Б.Чинзоригийн тус наадмаас хүрсэн алтан медаль болон оноо, шагналыг нь хүчингүй болгож, хураажээ. Мөн тус хорооноос үүнтэй холбоотойгоор Б.Чинзоригийн тэмцээн уралдаанд оролцох эрхийг хасах зэрэг шийтгэл оногдуулах асуудлаар Олон улсын боксын холбоонд хандсан гэх мэдээлэл байгаа юм.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Олон улсын боксын холбооноос тухайн тамирчны тэмцээн уралдаанд оролцох эрхийг дөрвөн жилээр хассан байж магадгүй байгаа бөгөөд энэ талаарх мэдээллийг нууцалж байгаа аж.

Ташрамд өгүүлэхэд, Б.Чинзоригоос допинг илэрсэн асуудалтай холбогдуулан ахлах дасгалжуулагч н.Энхтөр болон багийн эмч нарт цалин хасах шийтгэл оногдуудсан бөгөөд эрэгтэй багийн хоёр дасгалжуулагчид сануулах шийтгэл оноосон байдаг юм.




Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө