Өнөөдөр буюу 8-9-нд шилжих шөнө ихэнх аймгийн нутгаар нойтон цас, цас орж цасаар шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ.
Тодруулбал, энэ сарын 8-аас 9-нд шилжих шөнө Архангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар 9-ний өдөр Сэлэнгийн нутаг, Төв аймгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэх тул зам, даваанд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна.
Иймд, иргэд, малчид, тээвэрчид та бүхэн:
- Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах;
- Хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, найдвартай харилцаа холбооны хэрэгсэлтэй байх
- Дулаан хувцаслах, баталгаат зам, гүүр, гармаар хөдөлгөөн үйлдэх,
- Салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлэх,
- Малаа ойрын бэлчээрт хариулах,
- Бага насны хүүхдийг ганцааранг нь малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Эх сурвалж: ЦУОШГ