Эдийн засгийн гол үзүүлэлтийн нэг хэрэглээний бараа үйлчилгээний индекс буюу инфляци өнгөрсөн сард 7 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас 0.3 хувиар өссөн үзүүлэлт болохыг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Инфляци Төвбанкны 6/+-2/ зорилтот интервалд байгаа ч сүүлийн дөрвөн сар дараалан эрчимжиж байна. Төв банк болон эдийн засагчдын зүгээс инфляци хөөрөгдөж байгааг хэрэглээний импорт 28 орчим хувиар нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж буй. Нөгөөтэйгүүр, төгрөгийн эсрэг гадаад валют чангарч байгаа нь инфляцийг эрчимжүүлэхэд нөлөөлж байгаа аж.