Дональд Трамп коронавирусийн халдвартай тэмцэх ажлын хэсгийг томилов

Дональд Трамп коронавирусийн халдвартай тэмцэх ажлын хэсгийг томилов

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, шуурхай арга хэмжээ авах багийг томилжээ. Энэхүү багийг Дэд ерөнхийлөгч Майк Пенс удирдан ажиллах юм байна.

Энэ үеэр Дональд Трамп халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чадамжаар улс орнуудыг жагсаасан газрын зургийг үзүүлсэн байна.

Энэхүү жагсаалтад АНУ, Япон, Австрали, Скандинавын орнууд урьдчилан сэргийлэх чадамжаар өндөр, харин Монгол, ОХУ, БНХАУ, Латин Америкийн улс орнууд "дунд зэрэг" гэсэн үзүүлэлттэйгээр дүрслэгджээ.

Тус газрын зургийг Улс орнуудын эрүүл мэндийн үйлчилгээний чанарын үзүүлэлтэд тулгуурлан гаргадаг юм. АНУ-д одоогоор коронавирусийн 60 тохиолдол бүртгэгдээд байна.