Ерөнхийлөгч Х.Баттулга  БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцана гэв

Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцана гэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр/2020.02.27/ БНХАУ-д айлчлах тухай мэдээлэл Хятадын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан. Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас албан ёсны мэдэгдэл хийлээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-руу айлчлах бөгөөд айлчлалын хүрээнд тус улсын Дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нартай уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцахаар төлөвлөжээ.

Энэ удаагийн айлчлал амжилттай болсноор Монгол Улс, БНХАУ-ын дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалж, итгэлцлийг бэхжүүлэх, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бататгахад чухал түлхэц болно гэж үзэж байгаа юм байна.