“Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-д Гадаад харилцааны сайд асан Н.Энхтайвны хүү Мэндтүвшинг томилохоор ярьж байна

“Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-д Гадаад харилцааны сайд асан Н.Энхтайвны хүү Мэндтүвшинг томилохоор ярьж байна

“Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Ж.Тана үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн бөгөөд түүний оронд Э.Мэндтүвшинг томилохоор тохирчээ.

Түүний аав нь Гадаад харилцааны сайд асан Н.Энхтайван бөгөөд Э.Мэндтүвшин нь хуульч мэргэжилтэй бөгөөд Харвардын хуулийн сургуулийн магистр, АНУ-ын олон улсын хуулийн фирмд хуульчаар ажиллаж байсан намтартай. Түүнээс гадна эрх мэдэл, албан тушаал, мэдээлэлд ойр байдлаа ашиглаж Боловсролын зээлийн сангаас зээл аваад түүнийг төлөөгүй дуулиан гарч байхад Э.Мэндтүвшингийн нэр яригдаж байсан удаатай. Э.Мэндтүвшинг томилох эсэхийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх юм байна.

Дашрамд сонирхуулахад, "Оюу толгой" ХХК-ийн ТУЗ нь есөн гишүүнтэй бөгөөд ТУЗ-ын даргаар Шон Хинтон томилогдон ажиллаж байгаа.  Харин гишүүдээр Дэйрдрэ Лингенфэлдер, Крейг Стэгман, Морита Сүтэджа, Стив Тибоу, Н.Цэрэнбат, Э.Баясгалан, С.Мөнхсүх нар ажиллаж байгаа юм.