Яармагийн нэгдүгээр буудлыг "Хангарди" буудал хэмээн нэрлэхээр болжээ

Яармагийн нэгдүгээр буудлыг "Хангарди" буудал хэмээн нэрлэхээр болжээ

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгын хүрээнд 2016 онд, Засгийн газраас Нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг Яармаг руу нүүлгэх шийдвэр гарсан. Улмаар Засаг даргын Тамгын газар 2024 наймдугаар сарын 8-ны өдөр бүрэн бүрэлдэхүүнээр Яармагт байрлах "Шинэ Хангарди" ордон руу шилжин нүүсэн талаар Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар мэдээлсэн юм.

Тэгвэл арваннэгдүгээр сарын 8-наас эхлэн "Яармагийн I автобусны буудлын нэршлийг "Хангарди цогцолбор" болгож өөрчлөхөөр болсон талаар Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.