БНХАУ-д коронавирусийн халдварын 435  тохиолдол шинээр бүртгэгджээ

БНХАУ-д коронавирусийн халдварын 435 тохиолдол шинээр бүртгэгджээ

Сүүлийн 24 цагийн дотор БНХАУ-д коронавирусийн 435 шинэ тохиолдол бүртгэгдэн, нийт халдвар авсан хүний тоо 78499 /10:18мин/ болжээ. Мөн нас баралтын тоо 32-р нэмэгдсэн байна.

Халдварын тоо эрчимтэй өсөж байсан БНСУ-д шинээр 334 тохиолдол нэмэгдэн, нэг хүн нас барснаар тус улсад нийт 1595 тохиолдол бүртгэгдэн, нас баралтын тоо 13 болжээ.

Сүүлийн долоо хоногт Өмнөд Солонгос, Иранаас гадна Итали улсад халдварын тархалт хурдацтай нэмэгдэж байна. Тухайлбал Италид нийт 9462 хүн шинжилгээнд хамрагдсанаас 470 нь эерэг буюу коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон. Энэ тоо цаашид нэмэгдэх магадлалтайг тус улсын эх баригчид мэдэгдсэн байна.