Өнөөдөр өглөөний мэдээгээр БНСУ-д коронавирусийн халдварын тоо 556, нас барсан хүний тоо дөрөв байсан бол зургаан цагийн дараа/16:50/ энэ тоо нэмэгдэн халдвар авсан 602 тохиолдол, нас барсан хүний тоо тав болжээ. Харин бүрэн эдгэрсэн 18 тохиолдол бүртгэгдээд байна.
БНСУ-д энэхүү өвчлөл дөрвөн хот, зургаан мужид ялангуяа Тэгү хотод эрчтэй тархаж байна. Энэхүү тархалтын гол уурхай нь сүмд залбирал үйлдэж байсан эмэгтэй юм.
61 настай Х гэгч эмэгтэй халдварын шинж тэмдэг илэрсэн ч өөрийгөө хилийн чанд яваагүй гэсэн шалтгаанаар шинжилгээ өгөхөөс татгалзсаар хэд хэдэн үйлчилгээний газраар явж, нөхцөл байдлыг хүндрүүлжээ.