Ирэх долоо хоногт ихэнх нутгаар хүйтэрнэ

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар хүйтэрнэ

Өнөөдөр /2024.10.20/ Хөвсгөл, Архангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Хэнтий, Дорнодын нутаг, Өвөрхангай, Төв аймгийн хойд хэсгээр их хэмжээний нойтон цас, цас орно.

Маргааш буюу энэ сарын 21-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байх тул зам даваа гүвээнд мөстөлт, халтиргаа, гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг онцгойлон анхааруулж байна. Тодруулбал,  энэ сарын 21-нд төв, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, нутгийн хойд хэсгээр цасан шуурга шуурна. Энэ сарын 22-нд Монгол-Алтайн, Хөвсгөлийн уулархаг нутгаар, энэ сарын 23-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, энэ сарын 24-нд Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар ялимгүй хур тунадас орно.

Салхи энэ сарын 21-нд говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Ихэнх нутгаар хүйтэрч Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -4...-9 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Улз голын хөндийгөөр -10...-15 градус хүйтэн, өдөртөө -1...+4 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +7…+12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан байна. Маргааш буюу энэ сарын 21-нд нутгийн баруун хэсгээр, энэ сарын 22-ноос ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. 




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө