Улаанбаатарт хур тунадас орж, -2 градус хүйтэн байна

Улаанбаатарт хур тунадас орж, -2 градус хүйтэн байна

Өнөөдөр /2024.10.20/ Хөвсгөл, Архангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Хэнтий, Дорнодын нутаг, Өвөрхангай, Төв аймгийн хойд хэсгээр их хэмжээний нойтон цас, цас орно. Маргааш буюу энэ сарын 21-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байх тул зам даваа гүвээнд мөстөлт, халтиргаа, гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг онцгойлон анхааруулж байна.

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орно. Нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, цасан шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -2…-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +7…+12 градус, бусад нутгаар -2...+3 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зөөлөн цасан шуурга шуурна. 0...-2 градус хүйтэн байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ. 




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө