Үндэсний статистикийн хорооны есдүгээр сарын тайланд, Монголын нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагсдын тоо 2021 оны энэ үеэс 166 мянгаар нэмэгдэж 2.5 саяд хүрсэн талаар мэдээллээ.
Бүх төрлийн халамжид хамрагдагсдын халамж нийгмийн даатгалын сангаас гарч байгаа. Уг сангийн энэ оны эхний 9 сарын орлого 2021 оны мөн үеэс 86 хувиар өсч, 4 их наяд төгрөгт хүрсэн бол зардал нь 72 хувь нэмэгдэж, 3.8 их наядад хүрчээ. Өөрөөр хэлбэл нийгмийн даатгалын сан ашигтай гарсан байна.
Түүнчлэн, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагсдын 51 хувь нь хүүхдийн мөнгөн тэтгэмж авдаг бөгөөд дараагийн том бүлгийг нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээ авагчид бүрдүүлж байна. Нэг үгээр, Монголын нэг сая хүрэхгүй хүн ам буюу 984 мянган хүн л ямар нэгэн байдлаар нийгмийн халамжид хамрагддагүй гэсэн үг юм.
Б.Наранчимэг