НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно

Өнгөрөгч есдүгээр сарын 1-30-ны хооронд бүртгэгдсэн НӨАТ-ын баримтын сугалааны тохирол өнөөдөр /2024.10.16/ явагдана.

Тохирлыг 13:00 цагаас “Боловсрол” телевиз болон гар утасны “E-barimt” аппликэйшнаар орон даяар шууд дамжуулна. Түүнчлэн улирал тутамд иргэдийн дансанд шилжүүлдэг буцаан олголтыг энэ сарын 25-наас ирэх сарын 5-ныг хүртэл хийнэ гэдгийг албаныхан мэдэгдэв. Үүнд аравдугаар сарын 8-ныг дуустал "E-barimt" системд бүртгүүлсэн бараа, үйлчилгээний төлбөр хамаарна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.2.1-д зааснаар, тодорхой шаардлага нөхцөл хангасан татвар төлөгчийн тухайн улиралд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэлх хувийг буцаан олгоно гэж заасан байдаг. 

Сугалааны урамшуулалд: 

1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5 сая төгрөг

11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10 сая төгрөг

51-ээс дээш баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60 мянгаас 30 сая төгрөгийн урамшуулал авдаг

 "ebarimt" аппликейшн болон "Боловсрол" суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.