“ХААН Банк” ХК-ийн “Ногоон бонд”-ын хөтөлбөрийн хүрээнд ам.долларын бондын анхдагч зах зээлийн арилжааг амжилттай зохион байгууллаа

“ХААН Банк” ХК-ийн “Ногоон бонд”-ын хөтөлбөрийн хүрээнд ам.долларын бондын анхдагч зах зээлийн арилжааг амжилттай зохион байгууллаа

"ХААН Банк" ХК нь Монголын хөрөнгийн зах зээлд анхны ногоон бондын бүтээгдэхүүнийг санал болгон “Ногоон бондын хөтөлбөр”-ийг 100% амжилттай хэрэгжүүлж андеррайтераар "БиДиСЕК ҮЦК" ХК ажиллалаа.

Уг хөтөлбөрийн хүрээнд төгрөг болон ам.долларын бондыг үе шаттайгаар санал болгож буй бөгөөд I үе шат болох 5 сая ам.доллартой тэнцэхүйц 17 тэрбум төгрөгийн бондыг 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 16 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатайгаар олон нийтэд санал болгож 2023 оны 12 дугаар сард амжилттай татан төвлөрүүлсэн. Хөтөлбөрийн хоёр дахь үе шат болох ам.долларын бондыг тогтвортой хөгжлийг дэмжих зорилго бүхий олон улсын стратегийн хөрөнгө оруулагчид болох Европын Сэргээн Босголт ба Хөгжлийн Банк, Азийн Хөгжлийн банкнуудад санал болгож 2024 оны 10 сарын 15-ны өдөр 10:00 цагт анхдагч зах зээлийн арилжааг амжилттай зохион байгуулж 25 сая ам.долларыг амжилттай татан төвлөрүүллээ.

Олон улсын хөрөнгө оруулагчдад ногоон хөрөнгө оруулалтын сонголтыг бий болгох, Монгол улсын тогтвортой хөгжил, ногоон эдийн засгийн өсөлтийг дэмжиж ажиллах, дотоодын байгууллагууд байгаль орчин, нийгэмд ээлтэй үйл ажиллагаа явуулахад дэмжлэг болгон тогтвортой санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх зорилтынхоо хүрээнд “БиДиСЕК ҮЦК” ХК нь Анхны "Ногоон бондын хөтөлбөр"-ийн андеррайтераар ажиллаж байна. Олон улсын түвшинд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд чиглэсэн ногоон санхүүжилтийн эх үүсвэр татах тоо эрчимтэй нэмэгдэж, санхүүжилтийн хэмжээ 2021-2022 оны дундаж 2019-2020 оны дунджаас 2 дахин нэмэгдэж 1.3 их наяд ам.долларт хүрээд байгаа нь хөрөнгө оруулагчдын ногоон төсөлд хөрөнгө оруулах сонирхол нэмэгдэж байгаа нь харагдаж байна. Ногоон төслийн санхүүжилт татах, хөрөнгө оруулалт хийхэд "БиДиСЕК ҮЦК" ХК хамтран ажиллахдаа таатай байх болно.