Ирэх долоо хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтуун байх ч, нутгийн хойд хэсгээр сэрүүснэ

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтуун байх ч, нутгийн хойд хэсгээр сэрүүснэ

Өнөөдөр /2025.08.24/ ихэнх нутгаар бороо багатай, маргааш буюу энэ сарын 25-нд нутгийн баруун хэсгээр, энэ сарын 26-нд нутгийн хойд хэсгээр бороо орно.

Тодруулбал, маргааш буюу энэ сарын 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, энэ сарын 26-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, энэ сарын 27-нд нутгийн зарим газраар, энэ сарын 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, говь, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Маргааш буюу энэ сарын 25-нд нийт нутгаар дулаарах боловч энэ сарын 26-наас нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +0...+5 градус, өдөртөө +14...+19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +25...+30 градус, бусад нутгаар шөнөдөө +7…+12 градус, өдөртөө +18...+23 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.




Өнөөдөр үхэр өдөр

6 цагийн өмнө