АНУ-д  Милтон хар салхины уршгаар дөрвөн хүн нас баржээ

АНУ-д Милтон хар салхины уршгаар дөрвөн хүн нас баржээ

Милтон хар салхи АНУ-ын өмнөд хэсэгт орших Флорида мужийг дайран өнгөрч, олон сая байшин, аж ахуйн нэгж цахилгаангүй болсон бөгөөд цаг уурын албаныхны мэдээлснээр , Милтон Лхагва гаригийн үдээс хойш гуравдугаар зэрэглэлийн хар салхи болон хувирч, Флорида мужийг дайран өнгөрсөн аж.

Тодруулбал“AP” агентлагийн мэдээлснээр хар салхи дайран өнгөрсний улмаас гурван сая гаруй байшин, аж ахуйн нэгжийн цахилгаан тасарсан бөгөөд олон арван байшин барилга нурсан байна. Мөн дөрвөн хүн нас барсан нь тогтоогдож, олон арван хүн сураггүй хэвээр байгаа юм. Орон нутгийн эрх баригчид шуурга ирэхээс өмнө долоон сая гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд хамрагдахыг уриалж байлаа.Нийт 55,000 гаруй хүн 300 орчим газарт хоргодсон байна. Милтон Пүрэв гаригийн өглөө Атлантын далайг чиглэж, аажмаар сулрах төлөвтэй байжээ. Мөн Флорида болон бусад өмнөд мужууд есдүгээр сарын сүүлээр Хелен хар салхинд нэрвэгдсэн байдаг. Тус хар шуурганы улмаас үүссэн томоохон үер, хөрсний гулгалтаас болж 230 гаруй хүн амь үрэгдсэн билээ. Милтоны хүчтэй салхинд хийсэж болзошгүй тул Флоридад хог хаягдал ихэсжээ. Мөн Хелений нөлөөлөлд өртсөн бүс нутгуудад илүү их үер болох боломжтой тухай Цаг уурын алба мэдээлсэн аж.




Өнөөдөр бич өдөр

5 цагийн өмнө