Өнөөдөр /2026.09.08/ Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орж, ихэнх нутгаар сэрүүхэн байна. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Архангайн ихэнх сум, Баян-Өлгий, Ховд, Завхан, Говь-Алтай, Хөвсгөлийн зарим сумд, Булган, Өвөрхангайн хойд сумдын нутгаар 0.0-1.4 мм бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +13…+18 градус, Их нууруудын хотгороор +22…+27 градус, бусад нутгаар +16…+21 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. +17...+19 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.