"Royal Car Wash"  авто угаалгын газрыг шүүхийн шийдвэрийн дагуу албадан буулгаж, газрыг  чөлөөлжээ

"Royal Car Wash" авто угаалгын газрыг шүүхийн шийдвэрийн дагуу албадан буулгаж, газрыг чөлөөлжээ

"Royal Car Wash"  авто угаалгын газар нь 2020 онд анх ямар ч зөвшөөрөлгүйгээр баригдсан бөгөөд нийтийн эзэмшлийн явган хүний зам болон дугуйн замыг бүрэн таглаж, явган зорчигчдын аюулгүй зорчих эрхийг ноцтой зөрчиж ирсэн байдаг.

Тэгвэл Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт явган хүний зам хааж хууль бусаар баригдсан авто угаалгын газрыг шүүхийн шийдвэрийн дагуу албадан буулгаж, газрыг бүрэн чөлөөлжээ. Чөлөөлсөн талбайд барилга барих газар олгохгүй бөгөөд иргэдэд зориулсан явган хүний зам, ногоон байгууламж болгон тохижуулах юм.