АНУ-ын "United airlines" компани 2025 оны тавдугаар сард Токио хотоос Улаанбаатар руу нислэг үйлдэнэ гэж зарлажээ

АНУ-ын "United airlines" компани 2025 оны тавдугаар сард Токио хотоос Улаанбаатар руу нислэг үйлдэнэ гэж зарлажээ

АНУ-ын "United airlines" компани ирэх 2025 онд нэмэлтээр найман чиглэлд нислэг үйлдэх болсноо өчигдөр /2024.10.10/ зарласан байна. Тодруулбал, энэхүү найман чиглэлд Монгол Улс орсон бөгөөд "United airlines" компани анх удаа Токио хотоос Улаанбаатар хот руу ирэх оны 5 дугаар сарын 1 /2025.05.01/-нээс нислэг үйлдэх ажээ.

Энэ талаар cnbc.com мэдээллийн сувагт, "Токиогийн гудамжаар дүүрэн аялагчдыг татахын тулд Монгол руу 2025 онд нислэг үйлдэж, нислэгийн тоогоо тэлэх төлөвлөгөөтэй байна. Тухайлбал, 5 дугаар сарын 21-ээс эхлэн "United airlines" компани Нью-Жерси мужаас Сицилийн Палермо хот руу долоо хоногт гурван удаа, 5 дугаар сарын 16-нд Португалийн Алгарве мужийн Фаро руу долоо хоногийн дөрвөн өдөр, Токиогийн Нарита нисэх онгоцны буудлаас Монгол Улсын нийслэл Улаанбаатар руу тавдугаар сарын 1-нд нислэг үйлдэж эхэлнэ" гэжээ. 




Өнөөдөр бич өдөр

3 цагийн өмнө