Төв аймгийн Баян суманд 660 МВт-ын дулааны цахилгаан станцын шавыг тавьжээ

Төв аймгийн Баян суманд 660 МВт-ын дулааны цахилгаан станцын шавыг тавьжээ

Эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэхээр Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж буй 660 МВт-ын дулааны цахилгаан станцын шав тавьж, бүтээн байгуулалтыг эхлүүлсэн талаар Монцамэ агентлаг мэдээлжээ. 

Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “Касен пауэр грийн энержи” ХХК ажиллах бөгөөд тус станц ашиглалтад орсноор Монгол Улсын хэмжээнд хүчин чадлаараа Дулааны-IV цахилгаан станцын дараа хоёрдугаарт эрэмбэлэгдэх эрчим хүчний том эх үүсвэр болох ажээ. Төсөл хэрэгжих нийт хугацаанд улс, орон нутгийн төсөвт 1.04 тэрбум ам. долларын татвар, хураамж, шимтгэлийн орлогыг төвлөрүүлнэ гэжээ.