Хэнтий аймгийн Чингис хотыг Норовлин сумтай хатуу хучилттай авто замаар холбох замын эхний ээлжийг ашиглалтад оруулжээ

Хэнтий аймгийн Чингис хотыг Норовлин сумтай хатуу хучилттай авто замаар холбох замын эхний ээлжийг ашиглалтад оруулжээ

Хэнтий аймгийн Чингис хотын тус аймгийн Норовлин сумтай холбох хатуу хучилттай авто зам үргэлжлэл, багц-1 буюу 68,6 километрын үлдэгдэл 16,8 км авто замынг ашиглалтад оруулж, зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээсэн талаар Зам тээврийн яамнаас мэдээллээ. 

Тус замын далан суурийн өргөн 11метр, асфальтбетон хучилтын өргөн 8 метр, зорчих хэсгийн өргөн 7 метр урттай. Хучилтын хийцийн тухайд хөлдөлтөөс хамгаалах үе 300 мм, цементээр бэхжүүлсэн суурь 200 мм, суурь асфальт бетон 40 мм, өнгө асфальт бетон 30 мм, хөвөөний өргөн 1,5 метр аж. Нийт 18 цэгт дан болон хос дөрвөлжин, дугуй төмөрбетон ус зайлуулах хоолой, 3ш төмөр бетон гүүр, 10 у/м хавтан дам нуруутай гүүр 2 ширхэг, 15 у/м дам нуруутай гүүр нэг ширхгийг барьжээ. Замын барилга угсралтын гүйцэтгэгчээр “Наранбулаг-Хан" ХХК, зураг төслийг “Мон-Аз” ХХК хийсэн байна.