Хятадын “Хубэй филм” кино студийн найруулагч Чан Кай коронавирусийн улмаас аав, ээж, эгч нарын хамт нас баржээ. Түүний аав Чан эхлээд халдвар авч эмнэлэгт очсон ч ор байгаагүй тул хүлээн аваагүй байна.
Найруулагч Чан энэ тухай тэмдэглэл бичиж үлдээсэн бөгөөд тэрхүү тэмдэглэлдээ “ Аав маань ханиалган, өндөр халуурч эхлэхэд эмнэлэгт хүргэсэн боловч ор олдсонгүй” гэжээ. Иймээс гэртээ аавыгаа аваачсан тул гэрийн бусад хүмүүс мөн халдвар авсан байна.
Түүний аав нэгдүгээр сарын 25-нд нас барахад, удалгүй ээж нь мөн өнгөрчээ. Харин эгч нь аав, ээжийгээ асарч байсан ч биеийн байдал нь эрс муудан нэгдүгээр сарын 26-нд нас барсан байна.
Чан кай эхнэрийн хамт эмнэлэгт хэвтсэн ч биеийн байдал нь хэтэрхий муудсан тул хоёрдугаар сарын 14-нд нас баржээ. Харин түүний эхнэр одоог хүртэл халдварт өвчинтэй тэмцэж байна.
Эх сурвалж: BBC