Өмнөд Солонгос улсад коронавирусийн 31 тохиолдол шинээр бүртгэгджээ

Өмнөд Солонгос улсад коронавирусийн 31 тохиолдол шинээр бүртгэгджээ

Өмнөд Солонгос улсад пүрэв гаригт шинэ коронавирус буюу Covid-19-н 31 тохиолдол шинээр бүртгэгдэж улсын хэмжээнд нийт халдварын тоо 82-д хүрчээ.

Энэ долоо хоногт халдвар авсан хүмүүсийн тоо нэмэгдэж, улсын хэмжээнд нийт халдварыг 50-иас дээш болгосноор уг вирус орон нутагт тархаж магадгүй гэсэн болгоомжлолыг удирдлагуудад төрүүллээ.

Шинээр бүртгэгдсэн 31 тохиолдлын 30 нь Сөүлээс зүүн өмнө зүгт 300 км-ийн зайд орших Дэгү, мөн Хойд Кёнсонг мужтай холбоотой байна. Үлдсэн тохиолдлууд нь Сөүлд бүртгэгдсэн гэж БНСУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдэгдэлд дурджээ.

Одоогоор Сөүл хотод автобусны буудал болон гудамж, талбайд байрлах дэлгэцээр COVID-19 өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээллийг өдөр бүр, шуурхай дамжуулж байгаа юм.

Эх сурвалж:Korea times

 




Өнөөдөр могой өдөр

1 цагийн өмнө