НҮБ-тай хамтран байгуулж буй "ингэний сүү боловсруулах үйлдвэр" Өмнөговь аймагт ашиглалтад орлоо

НҮБ-тай хамтран байгуулж буй "ингэний сүү боловсруулах үйлдвэр" Өмнөговь аймагт ашиглалтад орлоо

Өмнөговь аймгийн ЗДТГ “SPG” компани болон НҮБ-ын ХХААГ хамтран 2023 онд хамтын хөрөнгө оруулалтаар ингэний сүү боловсруулах үйлдвэр, фермийг байгуулж эхэлсэн бөгөөд үйлдвэрийн явц 90 гаруй хувьтай, аравдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн талаар мэдээлж байв.

Уг ферм өчигдөр /2024.09.26/ Ингэний сүү боловсруулах үйлдвэрээ нээлээ. Энэ үйлдвэр хоногт 4-12 тонн сүү хуурайшуулах болон шингэн боловсруулалт хийх хүчин чадалтай. Түүхий эд бэлтгэн нийлүүлэх загвар ферм, ногоон тэжээлийн үйлдвэр, бүтээгдэхүүний ложистикийн сүлжээтэй нь цогцоор нь байгуулж байгаагаараа онцлогтой. Энэ нь Монголд ингэний сүү боловсруулах анхны үйлдвэр болж байгаа юм.




Өнөөдөр бар өдөр

10 цагийн өмнө