ВИДЕО: “Ачит Ихт” ХХК-ийн 34 хувийг төрд авах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна гэж мэдэгдлээ

ВИДЕО: “Ачит Ихт” ХХК-ийн 34 хувийг төрд авах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна гэж мэдэгдлээ

“Ачит Ихт” ХХК Эрдэнэт үйлдвэрийн овоолго дээр түшиглэн үйлвдэрлэл явуулж олон жил Эрдэнэт үйлдвэрт 34 хувиа эзэмшүүлэхгүй явсан гэх асуудал яригдах болсон. Учир нь 2014 онд Эрдэнэт үйлдвэрээс томилогдсон шинжээчийн баг “Ачит Ихт” ХХК-г “ашиггүй” гэж дүгнэн 34 хувиасаа татгалзсан гэдэг. 

Тэгвэл өнөөдөр /2024.09.25/ хуралдаж буй Засгийн газрын ээлжит хурлаар "Үндэсний баялгийн сангийн тухай хууль”-ийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" асуудлыг хэлэлцсэн байна. Энэ хүрээнд “Ачит Ихт” ХХК-ийн 34 хувийг төрд авах ажлын хэсэг байгуулан ажиллахаар болсон байна. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, "Стратегийн ордын 50-34 хувийг төр эзэмших ёстой гэсэн хоёр зохицуулалт байгаа. Энэ хүрээнд есөн стратегийн ордыг эзэмшиж буй аж ахуй нэгжүүдэд хэлэлцээрийн урилга хүргүүлж байна. Иймд "Ачит ихт" компанитай холбоотой асуудлаар тодорхой хэлэлцээрийг хийх ёстой. Анхнаасаа буруу явж ирсэн учир өнөөдөр ийм байдал үүсээд байгаа. Хувийн хэвшил хөрөнгө оруулалт хийсэн. Иймд 34 хувийн хөрөнгө оруулалтыг нөхөх ёстой гэсэн шаардлагыг тавьдаг. Иймд Ачит Ихт” ХХК дээр ажлын хэсэг ажиллаж, Ц.Туваантай сайдтай хамтарч тухай компанитай энэ асуудлыг ярих ёстой" гэж мэдэгдлээ. 

ВИДЕО: