Хавайгаас ирсэн Япон хос коронавирусийн халдвар авсан нь тогтоогджээ

Хавайгаас ирсэн Япон хос коронавирусийн халдвар авсан нь тогтоогджээ

Хавайгаас энэ сард ирсэн Японы хос коронавирусийн халдвар авсан нь тогтоогджээ. Тэдний нисэж ирсэн "Delta Airlines" нислэгийн компани тус онгоцонд хамт зорчиж ирсэн иргэд рүү залган энэ талаар мэдэгдэж хэрэв коронавирусийн шинж тэмдэг илэрвэл яаралтай мэдэгдэхийг анхааруулж байгаа юм байна.

Хавайн эрүүл мэндийн албаны мэдээлснээр хосуудын явсан газрууд болон уулзсан хүмүүсийг олохоор ажиллаж байгаа юм байна. Хосууд нэгдүгээр сарын 28-наас хоёрдугаар сарын 3-ны хооронд Хавайн Мауи, тус сарын 3-нд Оаху руу нисч, хоёрдугаар сарын 6-нд Японы Нагояа хот руу ойролцоогоор арван цагийн турш ниссэн байна.

Тэднийг Хавайд байхад ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй тул Японд ирснийхээ дараа халдвар авсан байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа юм байна. Гэхдээ хосын Оахуд байх үеийн байрлалуудад илүү ажиллаж байгаа юм байна.

Эх сурвалж: CNN