ВИДЕО: Дональд Трампын хэлсэн үгээр нэрлэсэн “Муур зооглох нь” дууг долоо хоногийн дотор 3,7 сая хүн үзжээ

ВИДЕО: Дональд Трампын хэлсэн үгээр нэрлэсэн “Муур зооглох нь” дууг долоо хоногийн дотор 3,7 сая хүн үзжээ

Энэ оны арваннэгдүгээр сард болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид болох Дональд Трамп болон Камала Харрис нарын анхны мэтгэлцээн есдүгээр сарын 10-ны өдөр болж өндөрлөсөн юм. 

Тодруулбал, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид болох Дональд Трамп болон Камала Харрис нарын мэтгэлцээнийг ABC телевизээр шууд дамжуулсан бөгөөд орон даяар 61.7 сая хүн үзсэн билээ. Тэгвэл уг мэтгэлцээний үеэр Дональд Трамп, "Америкчууд муур нохойны мах их идэж байна" гэсэн юм. Харин үүнийг нь ёжилж, Дональд Трампын хэлсэн үгээр дуучин The Kiffnes “Муур зооглох нь” нэртэй дууг хийж, YouTube хаягтаа байршуулсан нь долоо хоногийн дотор 3.7 сая үзэлт авчээ.

ВИДЕО: