Дэлхийн авьяас, ур чадварын эрэмбэд Монгол Улс 67 улсаас 67 дугаарт жагсаж, сүүл мушгисан талаар Bloomberg мэдээлжээ

Дэлхийн авьяас, ур чадварын эрэмбэд Монгол Улс 67 улсаас 67 дугаарт жагсаж, сүүл мушгисан талаар Bloomberg мэдээлжээ

Швейцарын Дэлхийн өрсөлдөх чадварын төв болон Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Дэлхийн авьяас, ур чадварын тайлан-2024”-ийг танилцуулсан талаар Bloomberg Mongolia мэдээлсэн байна. Энэ оны эрэмбэд Монгол Улс 100 онооноос 26.47 оноо авч, жагсаалтад сүүл мушгисан байна. 

Тус тайлан нь улс орнуудыг эрэмбэлэхдээ хөрөнгө оруулалт, хөгжлийн хүчин зүйл, авьяас, ур чадварыг татах болон бэлэн байдлын хүчин зүйл гэсэн гурван үндсэн бүлгийн мэдээлэлд тулгуурладаг байна. Монгол Улс хөрөнгө оруулалт, хөгжлийн хүчин зүйлээр 61 дүгээрт, авьяас, ур чадварыг татах хүчин зүйлээр 67 дугаарт буюу өнгөрсөн жилээс гурван байр ухарч сүүл мушгисан байна. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Эх сурвалж: Bloombergtv.mn